Template
Template Template
Template Saturday, 25 May 2013 Template

Улаанбаатарт

 
Template
Мэдээ Мэдээлэл PDF Хэвлэ Имэйл
Бичсэн: Nyamaa   
Friday, 03 December 2010

 

“АТРЫН ГУРАВ ДАХЬ АЯН-ТАРИАЛАНГИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА

 -Энэ гурван жилд үр тарианы хэрэгцээгээ 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангах боломж бүрдэв-

Засгийн газрын “Атрын гурав дахь аян-Тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөр”-ийг 2008-2010 онд хэрэгжүүлж дууслаа. Хөтөлбөр хэрэгжсэн гурван жилийн хугацаанд манай улс нэг сая гаруй тонн үр тариа, 465.7 мянган тонн төмс, 249.3 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн таримал тэжээл хураан авснаар буудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь, гол нэрийн хүнсний ногооны 52.0-58.0 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдлээ.

Аяны хүрээнд газар тариалангийн салбарт ашиглагдаж буй зүтгэх хүчний техникийн 80 хувь, үр тариа хураах комбайны 65 хувийг бүрэн шинэчилж, дэвшилтэд технологийг нэвртүүлснээр 2010 оны ургац хураалтын ажлыг урьд жилүүдтэй харьцуулахад 14-21 хоногийн өмнө дуусгаж 358.2 мянган тонн үр тариа, 167.6 мянган тонн төмс, 87.0 мянган тонн хүнсний ногоо, 37.5 мянган тонн таримал тэжээл хураан аваад байна.

“Атрын гурав дахь аян-Тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөр” хэрэгжсэнээр тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн тоо 600 гаруйгаар нэмэгдэн эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүн амын хүнсний баталгаат байдлыг хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах үйлсэд бодитой хувь нэмэр орууллаа.

Монгол Улсын Засгийн газрын “Атрын гурав дахь аян-Тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөр”-ийн зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн нийт тариаланчиддаа баяр хүргэе!

 

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД”-ЭЭР 1.76 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙВ

Монгол Улсад Хүнсний аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой, “Бизнесийн орчныг дэмжих жил”-ийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын уламжлалт “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ тав дахь удаагаа “Мишээл экспо” төвд өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулагдлаа. Уг  арга хэмжээнд нийслэл болон 19 аймгийн 60 гаруй хүнсний үйлдвэр, 550 гаруй газар тариалангийн аж ахуйн нэгж, хоршоо, иргэд оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ дээжээс хэрэглэгчдэд танилцуулсан байна.

Үзэсгэлэн худалдааны үеэр нийтдээ 1.76 тэрбум төгрөгийн борлуулалт хийгджээ. Орон нутгийн ногоочид 1430 тонн төмс, 928 тонн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ борлуулсан байна. Энэ удаагийн “Намрын ногоон өдрүүд”-ийг Монголын мянганы сорилтын сан, Стандартчилал, хэмжил зүйн газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба болон Монголын хүнсчдийн холбоо хамтран зохион байгуулжээ.

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний үеэр доорхи шагналын эзэд тодорсон байна.

 

1. “Эрүүл хүнс-2010” үзэсгэлэн худалдаа

• Гран при-“Мах импекс”ХК

• Шилдэг сүүн бүтээгдэхүүн-“Хаан ембүү” ХХК /цагаан иогурт/

• Шилдэг махан бүтээгдэхүүн-“Мөнхийн болор” ХХК /хиам/

• Шилдэг шар айраг- “АПУ” ХК /”Нийслэл” брэнд/

• Шилдэг ундаа-“MCS Кока Кола”ХХК /Жүржийн талст/

• Шилдэг экологийн цэвэр бүтээгдэхүүн-“Лигийн ухаа” хоршоо /бяслаг/

• Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн-“Жем интернэшнл” ХХК /”Жем драфт” шар айраг/

• Шилдэг техник, технологи нэвтрүүлсэн үйлдвэр-“Витафит инвест” ХХК

• Шилдэг гурилан бүтээгдэхүүн-“Үндсэн хүнс”ХХК /Өргөө загасан талх/

• Шилдэг орон нутгийн бүтээгдэхүүн-Архангайн “Артусгалт” нөхөрлөл /хорхой ааруул/, Сэлэнгийн “Аргангат” ХХК /Зөгийн бал/

• Шилдэг орон нутгийн хүнсний үйлдвэр-“Хөвсгөл хүнс” ХХК

2. “Алтан намар-2010” үзэсгэлэн худалдаа

“Шилдэг сум”

Дархан-Уул аймгийн Дархан сум, Хэнтий аймгийн Мөрөн  сум, Дархан-Уул аймгийн Орхон сум

“Шилдэг ногоочин”

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ногоочин Ц.Даваасамбуу, Төв аймгийн Борнуур сумын ногоочин Н.Батбаяр, Хөвсгөл аймгийн Рашаант сумын ногоочин Т.Цэцэгмаа

“Шилдэг аж ахуйн нэгж”

Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Миш-Маш” ХХК, Увс аймгийн Улаангом сумын “Увс шинэ ургац арвин” ХХК

Шилдэг хоршоо

Ховд аймгийн Буянт сумын “Арван улиас” хоршоо, Увс аймгийн Улаангом сумын “Хэт цах” хоршоо, Баян-Өлгийн аймгийн Баяннуур сумын “Алмалы” хоршоо, Увс аймгийн Улаангом сумын “Хүрт” хоршоо

Зохион байгуулалт сайтай төсөл

“Монгол төмс” хөтөлбөр

3. Эрүүл мэндийн яам, Монголын мянганы сорилтын сангийн нэрэмжит Эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүний шагнал

“Хаан ембүү” ХХК-ийн цагаан иогурт/

4. Улаанбаатар хотын нэрэмжит шагналаар,

“Баясах фүүдс” ХХК “Багро” үйлдвэр, “Эко эрдэнэ” ХХК

5. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дээд шагнал

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын “Алмалы” хоршооны захирал Ж.Бахыт

6. Монголын хүнсчдийн холбооны “Ард түмний хүнс” шагнал

“Милл хаус” ХХК

 

Шинэчилсэн: ( Friday, 30 December 2011 )
 
< Өмнөх   Дараах >
Template
Template Template Template
 

Холбоотой мэдээлэл

Сонин дугаараар

Улаанбаатарт цаг агаар

Template
Хаяг: Улаанбаатар 211137. Монгол Улс. ШХ: 37/247. Утас: 632125. 631741; Факс: 976-11-632125
Template