|
|
 |
|
Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр |
|
|
|
|
Бичсэн: Nyamaa
|
|
Tuesday, 01 December 2009 |
|
ХЯБХ ХӨДӨӨГИЙНХНИЙ ХӨГЖЛИЙГ УРАГШЛУУЛСАН Мал эмнэлгийн үйлчилгээний чиглэлээр хийсэн ажлаас ХЯБХ-ийн санхүүжилтээр Хэнтий аймгийн мал эмнэлгийн лабораторийн дэд бүтцийг 2004-2005 онд засварлан тохижуулж, лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулж, эмч мэргэжилтнүүдийг мэргэшүүлэн сургасан билээ. Мөн дуудлагын машины паркийг шинэчилж, халдварт өвчний онош тодруулалтаар 2006 онд 69 удаагийн 212 дээжид бактерлогийн шинжилгээ хийн, боом, цусан халдвар, дуут халдвар, галзуу зэрэг өвчнийг цаг алдахгүй оношлон өвчний тархалтын нөхцлийг богино хугацаанд зогсоож чадсан юм.
Бруцеллёзын шинжилгээнд нэг удаагийн вакумт шил, зүү хэрэглэн дээж авч шинжилгээг бичил түвшинд орчин үеийн аргаар хийсэн нь шинжилгээний чанар, шуурхай байдлыг хангаснаас гадна эмч мэргэжилтнүүд малын цуснаас халдвар авах эрсдлийг бууруулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо. Аймгийн мал эмнэлгийн лабораторид 2004-2006 онд комьпютер, принтер, “УАЗ 469” машин, лабораторийн иж бүрэн багаж хэрэгсэл, эм био бэлдмэл болон гүн өрмийн худаг гаргах зэрэг дэд бүтэц сайжруулахад нь зориулан нийт 63,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. 19 сумын мал эмнэлгийн дэд бүтцийг сайжруулах, эмийн эргэлтийн сан бий болгох, оношлогоо шинжилгээний тоног төхөөрөмжөөр хангах, мал угаах банн барих зэрэг ажлыг хийж гүйцэтгэхэд 87.0 гаруй сая төгрөг зарцууллаа. Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд орон нутагт мал аж ахуйн бүтээгдэхүүнд эрүүл ахуйн шинжилгээ хийж, хүнсний аюулгүй байдлын нөхцлийг хангах орчин бүрдэж байна. Мөн сумдын малын эмч нар иргэд болон малчдад сургалт мэдээлэл зохион байгуулж байна. 2004-2005 онд хөтөлбөрт хамрагдсан сумын мал эмнэлгийн дэд бүтцийг сайжруулахаар төлөвлөсөн 5.0 сая төгрөгийг /нэг сумын/ Монголын МЭХолбооны зөвшөөрлийн дагуу аймгийн ХУХорооны шийдвэрээр 2.0 сая төгрөг болгон багасгаж, үлдэх 3.0 сая төгрөгийг аймгийн мал эмнэлгийн лабораторийн дэд бүтцийг сайжруулахад зарцуулсан юм. 2006 онд хөтөлбөрт хамрагдсан Хэнтий аймгийн таван сумын мал эмнэлгийн дэд бүтцийг сайжруулахад нийт 10.0 сая төгрөгийг олгож, үлдэх 15.0 сая төгрөгөөр аймгийн МЭХолбоотой хамтран хөтөлбөрийн дэмжлэг авсан 17 сумын мал эмнэлгүүд болон аймгийн лабораторид нэг бүр нь 840.0 мянган төгрөгт багтсан эмийн эргэлтийн сан байгуулж, энэ оны сүүлийн хагас жилд хийгдэх мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга туулгалтын арга хэмжээг амжилттай хийж байна. Энэхүү эмийн эргэлтийн сан нь сарын 0.5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр олгогдож байгаа юм. Уг гэрээг аймгийн ХХНэгжийн захирал баталж, гэрээнд гүйцэтгэгчээр ХХНэгжийн ААБНМ-ийн зохицуулагч, аймгийн мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч, сумын мал эмнэлгийн салбарын эрхлэгч нар гарын үсэг зурсан юм. Гэрээнд зааснаар ХХНэгжээс зээлийн эргэлтийн хөрөнгийг аймгийн мал эмнэлгийн лабораторид шилжүүлж, аймгийн мал эмнэлгийн лаборатори нь шаардлагатай эм тариаг сумдын мал эмнэлгүүдэд хуваарилан өгч гэрээний үүргийн биелэлтийг хангуулах ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг хүлээсэн юм.2005 онд Галшар сумын “Гал сүм” ХХК, Цэнхэрмандал сумын “Энх сүргийн манаа” ХХК-ий хувийн мал эмнэлгүүдэд угаалгын ванн барьж, эдгээр ваннд 2005- 2006 онд нийт 180 гаруй мянган толгой мал угаагаад байна. Сумдын хувийн мал эмнэлгүүд 2006-2008 онд 19 лабораторид 382 байгууллага, 19115 иргэдэд болон 8128 адуу, 6640 үхэр, 5751 тэмээ, 19729 хонь, 50547 ямааны арьс, 16195 литр сүү сүүн бүтээгдэхүүн, 430811 кг маханд лабораторийн шинжилгээ хийжээ. Эндээс харахад урьд нь сумдад шинжилгээ хийлгүй малын бичиг олгодог байсан дутагдал арилж, төсөлд хамрагдсанаар эдгээр шинжилгээнүүдийг хугацаа алдалгүй хийх боллоо. Хувийн мал эмнэлгүүд тухайн сум багийнхаа иргэдийн нийтийн хурал болон өрхүүдээр явж МЭМУСХ-н тухай хууль, малд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх арга зүй, мал эмнэлгийн үйлчилгээний үнэ, мал сүргийг халдварт ба халдваргүй өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, шувууны томуугаас сэргийлэх, эрчимжсэн МАА, эндемик өвчин, адууны томуу болон эдгээр өвчнүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээллийг тогтмол өгснөөр малчид тодорхой хэмжээний мэдээлэлтэй болоод байна. Хөтөлбөрөөс дэмжлэг авсан хувийн мал эмнэлгүүдээс малчид, иргэдэд үзүүлсэн мэдээлэл сургалтанд давхардсан тоогоор 8390 хүн хамрагдсан байна. Аймгийн мал эмнэлгийн лабораторийн болон сумдын хувийн мал эмнэлгийн эмч нарын анхан шатны болон давтан сургалтанд 60 эмч хамрагдлаа. Сумдын мал эмнэлгийн лабораторийн багаж хэрэгслийн зээлийн эргэн төлөгдөлт 98 хувьтай байна. |
|
Шинэчилсэн: ( Wednesday, 02 December 2009 )
|
|
|
 |
 |
 |
 |
|
|
|
Холбоотой мэдээлэл
Сонин дугаараар
|
|
-
2010/10,11,12
( 16 Зүйлс )
-
2010/08,09
( 13 Зүйлс )
-
2010/06,07
( 16 Зүйлс )
-
2010/03,04,05
( 21 Зүйлс )
-
2010/01,02
( 13 Зүйлс )
-
2009/11,12
( 15 Зүйлс )
-
2009/9,10
( 16 Зүйлс )
-
2009/06,07,08
( 14 Зүйлс )
-
2009/03,04,05
( 13 Зүйлс )
-
2009/02
( 12 Зүйлс )
-
2009/01
( 13 Зүйлс )
-
2008/10,11,12
( 17 Зүйлс )
-
2008/9
( 7 Зүйлс )
-
2008/8
( 21 Зүйлс )
-
2008/7
( 11 Зүйлс )
-
2008/6
( 8 Зүйлс )
-
2008/05
( 10 Зүйлс )
-
2008/4
( 20 Зүйлс )
-
2008/3
( 14 Зүйлс )
-
2008/2
( 10 Зүйлс )
-
2008/1
( 10 Зүйлс )
-
2007/12
( 8 Зүйлс )
-
2007/11
( 15 Зүйлс )
-
2007/10
( 12 Зүйлс )
-
2007/09
( 13 Зүйлс )
-
2007/08
( 6 Зүйлс )
-
2007/07
( 6 Зүйлс )
-
2007/06
( 15 Зүйлс )
-
2007/02
( 9 Зүйлс )
-
2006/10
( 7 Зүйлс )
-
2006/11
( 7 Зүйлс )
-
2007/05
( 12 Зүйлс )
-
2007/04
( 9 Зүйлс )
-
2006/07
( 8 Зүйлс )
-
2006/09
( 2 Зүйлс )
-
2006/12
( 7 Зүйлс )
-
2006/08
( 8 Зүйлс )
-
2007/03
( 16 Зүйлс )
-
2007/01
( 12 Зүйлс )
|
Улаанбаатарт цаг агаар
|
|