|
|
 |
|
Бичсэн: Nyamaa
|
|
Saturday, 19 January 2008 |
|
БАГШИЙН ҮҮРЭГ ДАВАМГАЙЛСАН БИШ, ОЮУТНЫ ИДЭВХИЙГ СЭРГЭЭСЭН ХИЧЭЭЛ ЗААГААРАЙ! ХБНГУ-ийн “SES” байгууллагын сайн дурын ажилтан, доктор, профессор, “Монгол фермер” дээд сургуулийн хүндэт доктор Вернер Бебер 1. Төслийн зорилго: Хөдөө аж ахуйн сургуулийн сургалтад өгөх зөвлөгөө.• Ахмад мэргэжилтэн нь дараах тусламж, дэмжлэг үзүүлэх зорилготой. • “Монгол фермер” коллежийн багш нарт мэргэжлийн зөвлөгөө өгөх, тэдний сургалтын төлөвлөгөөг улам боловсронгуй болгох• Германы ижил төстэй байгууллагын туршлагаар баяжуулах • Практик талын дэмжлэг үзүүлэх Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд 2000 оны тавдугаар сарын 21-нээс эхлэн нэг сарын хугацааг төлөвлөсөн болно. Би таван удаа “Монгол фермер” дээд сургуульд ирж ажиллав. 2. Мэргэжилтний хичээлд оролцсон байдал, танин мэдэхүйн үр дүн. Герман багш нь эхний хоёр долоо хоногт семинарын хичээлд сууж монгол хэлний мэдлэггүй ч тус сургуулийн багш нарын заах арга зүйн талаар бодит ойлголт авлаа. Зарим багш лекцийн үеэр хичээлийн сэдвийг зөвхөн унших байдлаар, багшийн үүрэг давамгайлсан хэлбэрээр зааж байсан нь оюутнуудын идэвхийг сэргээж чадахгүй байв. Оюутнуудад хандаагүй иймэрхүү хичээлийн хэлбэр нь голцуу зүүн Европын орнууд, Орос, Белорус, Украйн, Балтын хавийн улсуудад түгээмэл байдаг.
Иймд хичээлийг оюутнуудад илүүтэй хандсан хэлбэрээр явуулах шаардлагатай байна. Сурах бичиг дутагдалтай, багшаас хараат бус байгаа нь оюутнуудын бие даан хичээлийн сэдвийг эзэмших боломжийг үгүйсгэж байна. Оюутнуудад ч ийм чадвар хомс, номын сан шаардлага хангахгүй байгаа гэх мэт хүчин зүйлс үр дүнгүй ийм хичээл заахад хүргэж байна. Багшийн уншлагын хичээл буюу лекц нь оюутнуудад уйтгартай байдал үүсгэж, багш уншлагаа завсарлах үед тэдний сахилга бат суларч байв. Лекцийн хичээлийн сэдэв нь хоромхон зуур ой санаанд хуримтлагдан удаан хугацаагаар хадгалагдан үлдэхгүй байна. Хичээл заах энэ монгол арга Европ, Америк, Австрал, барууны чиглэлтэй орнуудын заах аргаас эрс ялгагдаж байгааг хэлэх хэрэгтэй. Статистик, Компьютерийн дадлагын хичээл, менежментийн хичээлүүд лекцийн хэлбэрээр явагдаж буй боловч хичээлийн явцад асуулт, ярилцлага давамгайлж байгаа нь оюутнуудын талархалыг хүлээж байна. Англи хэлнээс орчуулсан сурах бичигт тулгуурлан зааж буй ня--бо бүртгэлийн хичээл нь оюутны идэвхитэй оролцоог шаардаж байв. Хичээлд оюутнууд ганцаарчилсан, группт хуваагдсан байдлаар оролцож багшаас чөлөөтэй асуух боломжтой байлаа. |
|
|
 |
 |
 |
 |
|
|
|
Холбоотой мэдээлэл
Сонин дугаараар
|
|
-
2010/10,11,12
( 16 Зүйлс )
-
2010/08,09
( 13 Зүйлс )
-
2010/06,07
( 16 Зүйлс )
-
2010/03,04,05
( 21 Зүйлс )
-
2010/01,02
( 13 Зүйлс )
-
2009/11,12
( 15 Зүйлс )
-
2009/9,10
( 16 Зүйлс )
-
2009/06,07,08
( 14 Зүйлс )
-
2009/03,04,05
( 13 Зүйлс )
-
2009/02
( 12 Зүйлс )
-
2009/01
( 13 Зүйлс )
-
2008/10,11,12
( 17 Зүйлс )
-
2008/9
( 7 Зүйлс )
-
2008/8
( 21 Зүйлс )
-
2008/7
( 11 Зүйлс )
-
2008/6
( 8 Зүйлс )
-
2008/05
( 10 Зүйлс )
-
2008/4
( 20 Зүйлс )
-
2008/3
( 14 Зүйлс )
-
2008/2
( 10 Зүйлс )
-
2008/1
( 10 Зүйлс )
-
2007/12
( 8 Зүйлс )
-
2007/11
( 15 Зүйлс )
-
2007/10
( 12 Зүйлс )
-
2007/09
( 13 Зүйлс )
-
2007/08
( 6 Зүйлс )
-
2007/07
( 6 Зүйлс )
-
2007/06
( 15 Зүйлс )
-
2007/02
( 9 Зүйлс )
-
2006/10
( 7 Зүйлс )
-
2006/11
( 7 Зүйлс )
-
2007/05
( 12 Зүйлс )
-
2007/04
( 9 Зүйлс )
-
2006/07
( 8 Зүйлс )
-
2006/09
( 2 Зүйлс )
-
2006/12
( 7 Зүйлс )
-
2006/08
( 8 Зүйлс )
-
2007/03
( 16 Зүйлс )
-
2007/01
( 12 Зүйлс )
|
Улаанбаатарт цаг агаар
|
|