Template
Template Template
Template Monday, 21 May 2012 Template

Улаанбаатарт

Syndicate

 
Template
Захирлын мэндчилгээ
Бичсэн: Administrator   
Friday, 28 March 2008

    

Монгол Фермер дээд сургуулийн захирал доктор, профессор Б.Сүхээ
Захирал доктор, профессор Б.Сүхээ
Эрхэм ноёд, хатагтай, залуучууд та бүхнийг Монгол Фермер мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн веб хуудсаар тавтай морилохыг урьж байна.
     Монгол улсын хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролын хувийн ууган сургууль болох Монгол Фермер МСҮТ арван дөрөв дэх жилдээ сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор үйл ажиллагаагаа амжилттай явуулж, захиалагч, хэрэглэгч нартаа боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн шинэ цагийн фермерүүдийг бэлтгэх эрхэм зорилго, үүргээ нэр төртэй хэрэгжүүлж байгааг уламжлан, Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.
     XXI зуун мэдээллийн зуун учраас биднээс бүтээлч сэтгэлгээ, өндөр ур чадвар, техник, технологийн өндөр мэдлэгтэй, чадварт суралцсан зах зээлийн мэдрэмжтэй, оюуны чадамжтай ажиллах хүчийг шаардаж байна.

Шинэчилсэн: ( Thursday, 16 February 2012 )
Цааш нь унш...
 
Танилцуулга хийх тухай
Бичсэн: Nyamaa   
Monday, 30 January 2012

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАРТ

 

 

Танилцуулга хийх тухай

 

 

Монголын ХАА-н анхны хувийн сургууль болох “Монгол фермер” коллеж Европ болон өндөр хөгжилтэй орнуудын ХАА-н мэргэжилтэн бэлтгэх стандарт, арга зүй, НОУ-ХАУ, сургалт Фермерийн аж ахуйн технологи менежментийг Монголд нутагшуулахыг зорьж 14 жил ажиллахдаа Боловсролын хуучин Марксист Ленинист үзэл баримтлалыг цоо шинэ прагматик үзэл баримтлалаар сольж онол практикийн нэгдлийг хангасан жинхэнэ прагматик сургалтыг өөрөөр хэлбэл субьективизм обьективизмийн нэгдэл дунд буюу нүдээрээ харж, гараараа барьж ур чадвар эзэмшдэг фермерийн аж ахуйн сургалтын докторантаас бусад бүх шатлалын тогтолцоог бий болгож олон улсын жишигт нийцүүлэх гэж оролдлоо.

Бид нийгмийн эрх ашгийн үүднээс олон нийтийн байгууллага шиг ажиллаж “Монгол Фермер” сонинг санаачлан, Монголын радиогоор “Монгол Фермерийн цаг” нэртэй төлбөртэй нэвтрүүлэг гурван жил тасралтгүй явуулсны үр дүнд жирийн малчнаас ерөнхийлөгч хүртлээ нийт монголчууд ферм, фермер, фермерийн аж ахуйг ойлгодог болжээ.

Баклаврын сургалтаар 10 удаагийн төгсөлт хийж, 421 хүн төгссөнөөс, 46 хувь нь хувийн хэвшилд, 28 хувь нь төрийн өмчид буюу улсын байгууллагад, 12.4 хувь нь өөрийн фермерийн аж ахуй дээр, 3.7 хувь нь гадаадад (АНУ, Англи, Польш, Япон, БНСУ, Казакстан) ажиллаж амьдарч байна. 12.4 хувь нь хот, аймаг сумын төвд хүүхэд гаргаад хүүхдээ хараад тодорхой ажилгүй байна. 1.8 хувь нь дахин суралцаж байна.

Тэдний дотроос Дорнод аймгийн Улсын аврага малчин Х.Мөнхболд, хөвсгөл аймгийн Улсын аврага ногоочин Ж.Балдандорж, Нийслэлийн аврага хадланч Архангай аймгийн Д.Батцэнгэл нар төрөн гарлаа.

2003 оноос Монгол Фермер коллежийн дэргэд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй болсон. 7 удаагийн төгсөлтөөр 456 хүүхэд төгсөж, 48 хувь нь хувийн хэвшилд, 24 хувь нь өөрийн фермерийн аж ахуй дээр, 6 хувь нь улсын байгууллагад, 10.3 хувь нь тодорхой ажилгүй, 3 хувь нь гадаадад ажиллаж байна.

2004 онд магистрын сургалтын зөвшөөрөл авч 12 хүүхэд төгсөв. Мэргэжлийн хяналтын шалгалтаар коллеж байж магистр бэлтгэлээ гээд 2008 онд хаагдав. Одоо 4 хүүхэд докторантурт (Японд 1, ХААИС-3), 5 хүүхэд магистрантурд( БНСУлсад) тус тус сурч байна. Тэд ирээд сургуульдаа багшилна.

Сургууль байгуулагдсан үеэс эхлэн “Монгол Фермер” сониныг санаачлан гаргаж улсын захиалгат хэвлэл болгож, 146 дугаар гаргаж цаашид энэ нэрээр үргэлжлэн гарч байна. Сургуулийн эрдмийн зөвлөлөөс 11 цуврал эрдмийн бичиг хэвлэгдэж, багш нарын санаачилгаар “Өрхийн ногооны аж ахуй”, “Эрчимжсэн мал аж ахуйн технологи”, “Фермерийн Монгол аж ахуйн-Шинэ боломж” 2 боть, “Малчин фермер”, “Ургамлын аж ахуй”, “Монголд тариалангийн соёлыг хөгжүүлсэн хагас зуун жилд”, “Хоршооллын хөдөлгөөн”, “Газар тариалангийн технологийн суурь мэдлэгийн үндэс”, “Фермерийн аж ахуйн менежмент”, “Мал, амьтны аж ахуйн технологи менежментийн суурь мэдлэг” зэрэг ном, сурах бичиг хэвлэгдлээ.

 

Эрчимжсэн мал аж ахуйн фермер мэргэжлийн сургалтын хөтөлбөр боловсруулж, “Сүүний үхрийн тэжээл, тэжээллэг”, “Сүүний үхрийн үржүүлэг”, “Сүүний үхрийн арчилгаа, маллагаа”, “Сүргийн эрүүл мэндийг хамгаалах”, “Сүү үйлдвэрлэх” дадлагын ажлын гарын авлага хэвлүүллээ.

 

Үйлдвэр туршилтын 816 га газрын хөрсний шинжилгээг АНУ-ын хойд Докада мужийн Газар тариалангийн их сургуулийн хөрсний гүний лабораторид, Японы Хөрсний институтийн лабораторид иж бүрэн шинжлүүлсэн нь газар тариалангийн ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийх эхлэл тавигдсан.

 

Манай “Монгол фермер” коллеж дээр Австри, Франц, АНУ-ын оюутнууд ирж дипломын өмнөх дадлагыг хийдэг болсон.

 

ХБНГУ, Австрали, БНСУ, Голландын сайн дурын багш нар ирж ажилладаг боллоо.

 

 

ЗАХИРАЛ     Б.СҮХЭЭ /доктор/

Шинэчилсэн: ( Monday, 30 January 2012 )
 
ММСС-ийн төслөөс
Бичсэн: Nyamaa   
Friday, 30 December 2011

ММСС-ИЙН ТӨСЛИЙН 3 ДАХЬ 6 САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Монгол Фермер коллеж нь хөдөө аж ахуйн анхны хувийн сургууль бөгөөд нийт 6 мэргэжлээр 200 гаруй сурагчидтайгаар  үйл ажиллагаа явуулж байна.

Бид сургалтын орчинг сайжруулж, фермерийн аж ахуйн загвар, практик сургалтын төв болгон хөгжүүлэх зорилготой ММСС/ТМБС/ӨТХ/02/2009 дугаар төслийн саналын хүсэлтээр Монголын мянганы сорилтын сангийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан ТГ/ММСС/МСК/ТМБС/ӨТХ/ТТХД/2010/03/01 дугаар гэрээг 2010 оны 3 дугаар сарын 31-нд байгуулж төслийн хугацаанд нийт 35650 ам.долларын тэтгэлэг авч байгаа билээ.

Төсөл хэрэгжих явцад бид сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, багшийн ур чадварыг дээшлүүлэх, ном сурах бичиг бэлтгэн хэвлүүлэх, сургалтын орчин, лабораторийг шинэчлэн тохижуулах, “Эрчимжсэн мал аж ахуйн фермер” мэргэжлийн дадлагын удирдамж, хөтөлбөр боловсруулах,  дадлагын гарын авлага бэлтгэх, видео хичээл бэлтгэх зэрэг иж бүрэн ажлуудыг хийгээд байна.

Шинэчилсэн: ( Friday, 30 December 2011 )
Цааш нь унш...
 
<< Эхлэл < өмнөх 1 2 3 4 дараах > төгсгөл >>

Үр дүн 1 - 4 - 13
Template
Template Template Template
 

Холбоотой мэдээлэл

Polls

Улаанбаатарт цаг агаар

Манай сайтад

Template
Хаяг: Улаанбаатар 211137. Монгол Улс. ШХ: 37/247. Утас: 632125. 631741; Факс: 976-11-632125
Template